"Камертон” хамтлагийн ахлагч, СТА, дуучин Д.Болд өнөөдөр
32 нас хүрч байна. Түүнд хамгийн түрүүнд нийт уншигчдынхаа өмнөөс төрсөн өдрийн баярын гал халуун мэндийг хүргэх нь зүйтэй болов уу. Ингээд түүний талаарх сонирхолтой блиц анкет болон өнгөрсөн хугацаанд юу хийж, бүтээснийг нь хамтдаа сөхөцгөөе.
Овог нэр: Доржсүрэнгийн Болд
Төрсөн он, сар, өдөр: 1978.11.16
Төрсөн газар: Улаанбаатар хот, 2-р төрх
Үсний өнгө: Хар
Нүдний өнгө: Бор
Биеийн жин: 75 кг
Гутлын размер: 42 см
Төгссөн сургууль: ХБК-ийн хийлийн анги /1986 онд элсэн суралцсан/
Жанр: Монгол поп, поп, RnB
Анхны уран бүтээл: "Хэн ч уйдаагүй хайр” шүлгээ дуу болгон анхны "18 нас” цомогтоо оруулсан. Тэрбээр тэр үедээ ид хайраар шатаж явсан болохоор ёстой л онгодоороо бичсэн гэдэг.
Ам бүл: Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр Б.Бямбасүрэн. Улсын циркийн уран нугараач. Охин Б.Эгшиглэн. Хүү Б.Энэрлэн.
Өөрийгөө нэг үгээр тодорхойлбол: Хөдөлмөрч
Хөлөглөдөг унаа: Hummer, Benz, Lexus-470, Range Rover зэрэг нийт 500 сая төгрөг үнэ бүхий автомашинууд унадаг. Тэрбээр эдгээр машинаа ээлжлэн унах дуртай бөгөөд бүх машин нь "4044” гэсэн улсын дугаартай байдаг байна.
Онцолдог брэнд: LV, be Bold
Багын хоч: Алтан гургалдай
Хобби: Дотоод засал чимэглэл, машины модель цуглуулах, гэрэл зураг авах, CD DVD цуглуулах.
Дуртай спорт: Бялдаржуулах спорт
Гоёо: Сүүлийн үед дуучин Болд "Louis Vuitton” брэндийг сонгох болжээ. Түүний хувцас, цүнх, нүүр гарын алчуур нь хүртэл энэ брэндийнх. Хувцасны өрөө нь багахан хэмжээний "Louis Vuitton”-ны дэлгүүр л гэсэн үг.
- Тэрбээр "Hero” энтертайнментийн бүтээсэн "Би чамд хайртай-2” кинонд гол дүр бүтээж, дуулахын зэрэгцээ шаггүй сайн жүжигчин гэдгээ харуулаад авсан.- Өөрийнхөө юугаар бахархдаг вэ?
- Хөгжмийг ойлгох өөрийн оюунаараа бахархдаг.
- Урлагийн хүн биш байсан бол?
- Архитекторч хүн байх болов уу.
Гаргасан цомог:
- "Хайрын хүч”-2005 он /Монголын анхны RnB цомог, "Пентатоник” 2005 наадмын шилдэг цомог,/
- "440 герц”-2006 он 09.08
- "Хайрын хүч” DVD- 2007 он
- "Амьдралын гол дүр”-2009 он
- "Only one”-2009 он
- "Bold in central stadium” DVD 2009 он
- "Монгол поп” 2010 онд худалдаанд гаргахаар зэхэж байна.
- Тэрбээр 2006 онд "B Shop” хувцасны дэлгүүрээ нээж, залуусын хувцасны стиль имижийг тодорхойлж байв.
- 2009 оны 9-р сарын 9-ны өдөр "Итгэлт орших” төвд "B” продакшн дуу бичлэгийн студийн үйл ажиллагааг эхлүүлж
- New artist- "Volume 1”
- Маралжингоо- "Миний ертөнцийн зүүд”
- Агиймаа- "Monday morning”
- DZ man ба Энхзол- "Freedom
- Гурван охин- "Жинхэнэ хайр” зэрэг цомгуудын ерөнхий продюсерээр ажилласан.
Бие даасан тоглолт:
- "Хайрын хүч” тоглолт- 2005.11.18-19 Улаанбаатар палас
- "Bold in central stadium” 2007.09.08- Төв цэнгэлдэх хүрээлэн
Хамтран ажилладаг байгууллагууд:
- 2008 оны 9-дүгээр сарын 10-ны өдөр дуучин Д.Болд "Kit Kat” шоколадны Монгол дахь албан ёсны нүүр царайгаар сонгогдож, ажилласан.
- АПУ компаний "Боргио” пивоны нүүр царайгаар ажиллав.
2010 оны 11-р сарын 30-ны өдөр "Гоёо” брэндтэй хамтран "be Bold” ноолууран хувцасны шинэ брэндийг худалдаанд гаргав. Түүнчлэн эл өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Олимпийн аварга Э.Бадар-Ууганы хамтаар "Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-д очиж, 400 мл цусаа хандивлажээ.
Тэрбээр 2010 онд дэлгэцнээ гарсан "ТВ Коктель” хамтлагийн "Намрын синдром” киноны "Чи уучлах уу” дууг дуулжээ.
2010 оны 11-р сарын 21,22,23-ны өдрүүдэд МУСГЗ, хөгжмийн зохиолч Л.Балхжавын "Миний дуунууд” 2010 тоглолтод хамтлагаараа оролцов.
Дуучин Д.Болдтой утсаар шууд холбогдлоо
- Байна уу?
- Сайн байна уу. "INET” сайтаас ярьж байна.Танд төрсөн өдрийн баярын мэнд хүргэе!
- Сайн. Сайн байна уу. Өө за баярлалаа.
- Та яг одоо хаана байна?
- Одоогоор Ерөнхийлөгчийн Япон улсад хийж буй айлчлалын хүрээнд Монголын урлаг соёлоо төлөөлөн хамт явж байна. Тодорхой арга хэмжээнүүдэд ая дуугаа өргөнө. Өчигдөр Монголоос ниссэн. Японы Токио хотод байна даа.
- Тэгвэл таныг Японд Ерөнхийлөгчтэй хамт төрсөн өдрөө тэмдэглэнэ гэж ойлгож болох уу? Өнөөдрийг хэрхэн өнгөрөөх вэ?
- Өнөөдөр хэдийгээр миний төрсөн өдөр ч гэлээ, ажлын шаардлагаар энд ирсэн болохоор хараахан баярлаж чадахгүй байх. Тун удахгүй Монголдоо очно. Тэгээд гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө багахан хэмжээгээр баярлаж өнгөрөөх байх даа.
- Ажил ихтэй байх шиг байна. Монголд ирэхээр тань холбогдож болох уу?
- Бололгүй яахав. Баярлалаа.
Эх сурвалж: www.INET.mn/Ц.Зэндмэнэ-Эрдэнэ
1 Сэтгэгдэл:
mongoliin no1 duuchin shuu dee
Post a Comment
comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.